2011 оны 12-р сард ҮЛЭМЖ ЭЭЖ эмэнэлэг нь үүсгэн байгуулагдсан бөгөөд зүрхний судасны өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх /зүрхний ЭХО, зүрхний 24 цагийн цахилгаан бичлэг хийх/ чиглэлээр ажиллаж байна.
Зүрх судасны эмч О.БАДАМЦЭРЭН нь 1973 онд АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, зүрх судас болон зүрх судасны мэс заслын их эмчээр 42 жил ажилласан, Монгол улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, клиникийн профессор цолыг тус тус хүртсэн салбартаа тэргүүлэгч эмч юм.
Зүрхний өнгөт ЭХО нь Солонгос улсын Samsung Medison фермийн SONOACE X8 аппарат ашиглан зүрхний өнгөт ЭХО-оор зүрхний өвчний оношилгоо хийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Samsung medison SonoAce X8 4D echo зүрх судас, судасны хэт авиа, эмэгтэйчүүдийн ЭХО, хөх, үе мөч, бамбай харах боломжтой Солонгос улсад үйлдвэрлэсэн дэлхийн шилдэг таван үйлдвэрлэгчийн нэг, General electric, Hitachi, Philips зэрэг үйлдвэрлэгчийн дараа орох хэт авиа оношилгооны багаж юм.
24 болон 48 цагийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат нь хэм алдагдал /Tachycardia, bradycardia, VE, SVE/, afib, flut, хэмнэл хамааралт ST-ийн өөрчлөлтүүд гэх мэт зүрхний цахилгаан бичлэгээр илрэхгүй байгаа хэмнэлт өөрчлөлтийг илрүүлдэг шинжилгээ юм. Энэхүү зүрхний цахилгаан бичлэгийн аппарат нь Япон улсын SUZUKEN KENZ брендийн хэрэглэхэд хялбар, олон улсын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн юм.
24 цагийн даралтны бичлэгийн нь цусны даралт ихэсдэг хүнд хяналт хийх болон эмчилгээний үр дүнг хянах зорилгоор хийдэг шинжилгээ юм.
Энэхүү шинжилгээгээр 15мин - 30минут тутамд даралтыг 24 цагийн турш хэмжин, дараах үзүүлэлтийг гаргадаг.
• Хоногийн дундаж даралт
• Дээд болон доод даралт ихсэх цаг
• Хамгийн их болон бага дээд даралт
• Хамгийн их болон бага доод даралт
Манай эмнэлэг мөн энгийн зүрхний цахилгаан бичлэг хийж үйлчилж байна.
ЗҮРХ, СУДАСНЫ ЭМЧИЙН ЭМЧИЛГЭЭ, ЗӨВЛӨГӨӨ
Даваа- Баасан 9.30-16.00
Бямба, Ням Амарна
1. Зүрхний ЭХО (ердийн) 50000
2. Зүрхний ЭХО (хөдөлмөрийн чадвараа алдсан
70-аас дээш насны хүмүүст) 40000
3. ЭКГ 20000
4. 24 цагийн зүрхний бичлэг 60000